Шууд Chart

Иргэний хэргийн танхимын шүүхтэй танилцлаа

2014-02-27 15:02:54

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч нар энэ долоо хоногт Налайх, Багануур дүүрэгт байрлах Иргэний хэргийн анхан шатны  гурав, дөрөвдүгээр шүүхүүдэд ажилласан байна.
 
Шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор  анхан шатны иргэний гурав, дөрөвдүгээр  шүүхийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагдсан, бодит нөхцөл байдал ямар байгаа талаар тус шүүхийн шүүгчид танилцуулжээ.
 
Хэрэг маргааныг  шийдвэрлэхдээ Иргэний хууль болон бусад хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх нь чухал байгааг Танхимын тэргүүн тэмдэглээд, шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулахгүй байх, 2014 оноос өмнө хүлээн авсан иргэний хэргийг шийдвэрлэж дуусгахыг  шүүгч нарт анхааруулсан байна. Түүнчлэн шүүхийн захиргааны ажилтны ажлын хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Тамгын дарга, шүүхийн захиргааны ажилтнуудаас хүсчээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэний хэргийн танхимын шүүхтэй танилцлаа  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй