Шууд Chart

Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2019-08-05 13:45:52

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны наймдугаар сарын 5-наас наймдугаар сарын 12-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Хугацааны эхээр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна - 

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын ур ширүүснэ. 7 болон 10, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө халж уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 5, 7, 8-нд зарим газраар аадар бороо, 6, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 5, 6,11-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 5, 6-нд ихэнх нутгаар,7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд Халх голын саваар усархаг бороо, 9-нд зарим газраар, 11-нд  Хэнтэйн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 5-8-нд сэрүүхэн шөнөдөө бүх нутгаар 10-15 хэм, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 16-21 хэм, баруун хэсгээр 20-25 хэм, бусад хугацаанд дулаарч бүх нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 5-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, 6-нд зарим газраар бага зэргийн бороо, 7, 9-нд зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Сэрүүсч шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.


Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 6523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй