Шууд Chart

Н.Золжаргал: Валютын нөөц хангалттай байгаа

2014-02-27 15:57:19

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээлснээр манай улсын гадаад худалдаа сүүлийн таван жил тогтмол алдагдалтай байж сардаа 100-200 сая долларын алдагдал хүлээж байсан.  Өнгөрсөн онд гадаад худалдааны гол бүтээгдэхүүнүүд, тэр дундаа нүүрсний үнэ сул байсан нь Монголын эдийн засагт тохиолдсон хүндрэлийн нэг аж.

Тэрээр өнөөдөр “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад оролцохдоо энэ жилийн хувьд оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа талаар болон гадаадын хөрөнгө оруулалтын хувьд эерэг тоонууд харагдаж эхэлсэн талаар мэдэгдлээ. Оны эхний хоёр сард 280 сая долларын хөрөнгө оруулалт орсон бол 2014 оны эхний нэг сарын худалдааны тэнцэл анх удаагаа тэнцвэртэй гарсан аж. Оны эхэнд байсан нэг доллартай харьцах 1700 төгрөгийн ханш нь гадаад худалдаа тэнцвэржихэд болмжтой ханш гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байна.
 
Мөн Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өнгөрсөн оны эхний хоёр сард   500 кг байсан бол өнөөдрийн байдлаар 1300 кг алт тушаажээ. Энэ нь нүүрснээс алдаж байгаа алдагдлыг нөхөх хэмжээний өсөлт  юм гэдгийг онцлоод валютын нөөц хангалттай байгаа,  долларын ханшийг одоогийнхоос нэмэгдүүлэхгүй байх бүх боломж бий гэдгийг дурдлаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Золжаргал: Валютын нөөц хангалттай байгаа  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-02-27 16:22
SHAADAG гэж бичсэнийг юу болгочихсон сайт вэ, чааваас даа
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-02-27 16:21
Золжаргал аа гэж. Сайхан шаадаг пацаануудын нэг үү. Анх хөрөнгийн биржийг дампууруулсан гавъяатай, брокерын пуусууд нь ард түмнийг хувьцаа гэгч юмыг нь үнэгүйдүүлж хэсэг бүлэг хүмүүст зувчуулан олгож улс төрч болсон. Одоо Монгол банкийг бас тийм зам руу залж байна уу? Цаг нь болохоор хэдэн төгрөг идчихээд гадаад руу зугтаачихдаг, хэрэг болохоор нь орж ирж гэдсээ цатгадаг ийм цагаач улс төрчид олширсон байна шүү Алтанхуяг аа, Элбэгдорж оо, Энхболд оо ..., мэдээж та нар өмгөөлж хамгаалж л байгаа биз дээ, хар луйварчид

Бидэнтэй нэгдээрэй