Шууд Chart

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

2019-08-06 14:40:10

Наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Эг, Хурх, Онон, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-40 см , Туул гол Лүн , Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд  үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 7-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-08-06


Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй