Шууд Chart

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

2019-08-07 14:47:41

Наймдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Эг, Барх, Онон, Хэрлэн голын эх, Хангай нурууны арын Идэр,  өврийн Шаргалжуут, Цагаантуруут, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдсэн байна.

Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд  үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 8-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд усны түвшин 10-30 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-20 см даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019.08.07


Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй