Шууд Chart

Солонгосын виз олголтыг хөнгөвчилнө

2014-02-28 08:55:23

Гадаад харилцааны яамны мэдээлснээр БНСУ руу явж байгаа иргэд банкинд их хэмжээний мөнгө байршуулж, барьцаа мөнгө төлж байгаа нь хүндрэлтэй байна гэсэн гомдол их байдаг. Тиймээс тус яамнаас  барьцаа мөнгөний хэмжээг урилгагүй бол 20 сая төгрөг байсныг багасгаж 14 сая, урилгатай тохиолдолд 10 сая төгрөг банкинд байршуулах шаардлагатай байсныг долоон сая төгрөг болгож багасгасан аж.

Мөн БНСУ-ын тал барьцаа мөнгө байршуулдаг болсноос хойш виз олголт нэмэгдсэн бөгөөд цаашид иргэд зорчих асуудлыг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Солонгосын виз олголтыг хөнгөвчилнө  
Үзсэн: 1730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй