Шууд Chart

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

2019-08-09 17:00:00

Наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Хараа, Онон, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, Орхон, өврийн Түй, Байдраг, Буянт, Завхан, Онги, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Хэнтий нурууны Ерөө, Туул, Сэлбэ,  Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Цагаантуруут, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Намир, Хариг болон Сэлэнгэ мөрний адгаар үерийн түвшинг 5-35 см , Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 10-нд Хэрлэн гол Чойбалсан орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, үерийн түвшинд хүрнэ.  Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-08-09


Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй