Шууд Chart

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

2019-08-14 11:16:02

Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул голын усны  түвшин өмнөх өдрийнхөөс 10-26 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул гол, Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Есдугээр сарын 15-нд Туул гол, Алтанбулаг сум орчимд усны түвшин 30 см орчим нэмэгдэж, үерийн түвшинг 10 см даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-08-14


Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй