Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

2019-08-14 15:37:02

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө төв болон говийн аймгуудын зарим газраар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг бороо орж, говь, тал, хээрийн нутгаар  салхи ширүүсэх тул гэнэтийн үер ус, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 08 дугаар сарын 14-ний 20 цагаас 08 дугаар сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй