Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “БНСУ-ын соёлын долоо хоног” арга хэмжээний нээлтийн ажиллагаа Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8 дугаар сарын 17-ны өдөр болов. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ Гадаад харилцааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газрын холбогдох албаны төлөөлөгчид оролцов.
Тус арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, солонгос хоолны фестиваль, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн болон солонгос, монгол залуу хамтлаг дуучдын хамтарсан тоглолт, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тоглолт багтжээ. Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
“БНСУ-ын соёлын долоо хоног” нээлтээ хийв | ||
Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.