Шууд Chart

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрх сэргэлээ

2019-08-20 16:04:38

Бразилын Рио-де-Жанейро хотод болсон зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны үеэр хатуу сануулга болмоор нэгэн үйл явдал болсон юм.

Тодруулбал, чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн оосроос атгаад алдсан билээ.

Учир нь тэрбээр оноо илүү явсандаа ирдэж барилдааны цаг дуусахаас хэдхэн секундын өмнө ялалтаа тэмдэглэн гүйж, дасгалжуулагч нар маань ч далбаагаа гарган, баярласныг уншигч та бүхэн санаж буй биз ээ.

Тэр үеэр дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, дэвжээн дээр хувцсаа тайлан шидсэн нь 2016 оны “Дэлхийн спортын шуугиант 10 үйл явдал”-д багтаж байлаа.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2016 оны есдүгээр сарын 13-нд Монголын чөлөөт бөхийн холбоог 39 мянган  фунт стерлингээр торгож, дээрх хоёр дасгалжуулагчийн эрхийг 2019 оны наймдугаар сар хүртэл хасах шийдвэр гаргаж байв. Тэгвэл тэдний торгуулийн хугацаа дуусч, дэвжээнд дахин гарах эрхтэй боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрх сэргэлээ   
Үзсэн: 3790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-21 18:36
Сэргээгдээд яахын тэгээд. Худалч Баяраа Хулгайч Цогоо Бэхбаярын мөнгийг хулгайлсан гороо амссан л даа.Даанч золиослогдсон хүн нь хайран сайхан мундаг бөх Мандахаа.Дараа нь Хайран сайхан бөх Орхон.Хулгай хар мөртэй гэж...
hi [127.0.0.xxx] 2019-08-21 07:58
bsyr hurgy.aguu humuusiig delhii martahgui ee.
ХА ха [127.0.0.xxx] 2019-08-20 22:13
ЯГ мартаж эхэлж байхад чинь .. ингээд эд үүрд од боллоо
Зочин [127.0.0.xxx] 2019-08-20 20:21
Amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-08-20 18:25
Amjilt

Бидэнтэй нэгдээрэй