Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-08-21 09:17:20

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Азийн эдийн засгийн форум Боао Монголд анх удаа боллоо”, “Н.Оюундарь: Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх мэдэлд дахин хуваарилалт хийж төвлөрлийг сааруулбал эрх ашгийн зөрчил гарахгүй”, “Г.Батхүү агсны хүү Ганхөлөг: Аавын минь хэргийг хаах гэж байгаа гэх мэдээллийг сошиалаар явдаг зүгээр л нэг шар мэдээ гэж ойлгосон”, “Хон Хэрээдийн Б.Энхбат: Хамгийн хэцүү сэтгэл зүйн эрүү шүүлтийг Чимгээ дээр хэрэглэсэн байдаг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Харилцан ашигтай, хамтран оршихын төлөөх Боао”, “10 саяын өртэй биш, авлагатай”, “Б.Анар:  Э.Оюун хэмээх мундаг хүний гар дээр өссөн ч үр ач нь гэдгээ ярьж явдаггүй”, “Д.Батгэрэл: UFC-тэй гэрээ байгуулсан минь булган сүүлтэй байгаасай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ш.Батхүү: Миний хөрөнгийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдаж болно”, “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт”, “Энэ хичээлийн жилд 48 сургууль, 93 цэцэрлэг шинээр ашиглалтанд орно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Тогтохсүрэн: Зөвшилцөл, ойлголцолд хүрэхгүй бол 62 гишүүний өргөн барьсан төслийг хэлэлцэх чиглэл гарсан”, “Бид хичээлийн шинэ жилд бэлэн үү”, “Халхголын ахмад дайчны дурсамж” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй