
Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Буриадын дуурь, бүжгийн академик театрт ирэх есдүгээр сарын 15-22-нд Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадам болох бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, УДБЭТ-ын дуучин Б.Гомбо-Очир уригдсан байна.
Үүнд гурван удирдаач уригдах аж. Чиа Амос “Сингапур”, Виталий Шевелов, Георгий Албегов нар нийт дөрвөн дуурийг үзэгчдэд хүргэх гэнэ.
Тус наадам нь 1990 оноос эхэлсэн бөгөөд наадмыг Л.Л.Линховины охин, ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховин зохион байгуулдаг билээ. Дарима Линховин нь Г.Ариунбаатарыг Буриадад байхад багшилж байсан юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадамд уригджээ | ||
Үзсэн: 2151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.