
“Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж нээлтээ хийлээ.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, Үндэсний брэнд бодлогын зөвлөл, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэй зохион байгуулсан “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт Монгол, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк гэсэн зургаан орны гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлч хамтарсан бөгөөд тайлант үзэсгэлэнд 101 фотог дэлгэсэн байна.
Зураг авалт Хэнтий, Дорнод, Халах гол, Хэрлэнгийн хөдөө арал зэрэг газар 3000 км газар зургаан өдөр явж сурвалжилга хийжээ.
Мөн гадны томоохон агентлагтай хамтарсан нь манай улсын хамт олонд туршлага солилцох томоохон арга хэмжээ болж буй юм.
Энэ үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ.
“Өнөөдрийн Монгол-2019” үзэсгэлэнд 101 фото дэлгэгджээ | ||
Үзсэн: 483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.