
"Team Tungaa", "One Team" клубын тулаанч, "MGL-1" холбооны аварга Д.Батгэрэл холимог тулааны дэлхийн шилдэг холбоо UFC-д тулалдах гэрээ байгуулжээ.
Кикбокс суурьтай, 30 настай Д.Батгэрэл 2010 оноос Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлагад холимог тулаанаар хичээллэж эхэлсэн байна.
Түүний UFC-д хийх анхны тулаан наймдугаар сарын 31-нд БНХАУ-ын Шэнжэн хотод болох бөгөөд манай тамирчны өрсөлдөгч нь нутгийн тамирчин Хэйли Алантэн байх аж.
Одоогоор 12-7-1 амжилттай байгаа Алатэн манай тамирчнаас хоёр насаар дүү ч туршлага илүү.
Хятадын тамирчин 2014 онд АНУ-ын "RUFF" холбоонд манай тамирчин Б.Дамланпүрэвт хоёрдугаар үед хүнд цохилтоор ялагдаж байжээ.
Д.Батгэрэл холимог тулаанаар 6-1 гэсэн амжилттай бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд болсон "MFC2" тулааны 61 кг-ийн жинд Хятадын тамирчин Ти Хай Таог боолтоор ялсан билээ.
Д.Батгэрэл UFC-д тулалдах гэрээ байгуулжээ | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.