Шууд Chart

“XMF-2019”-д оролцох Монголын хип хоп артистуудын нэрс тодорсоор байна

2019-08-22 16:33:42

 

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “XMF-2019” олон улсын хөгжмийн наадамд оролцох Монголын хип хоп артистуудын нэрс тодорсоор байна. Уг наадам
энэ сарын 23, 24-нд болно.

Иймд үүнд оролцох дараах уран бүтээлчдийг танилцуулья.

Хамгийн түрүүнд Rapper Big Gee нэрээр нь сайн мэдэх Т.Мөнх-Эрдэнэ. Тэрбээр сүүлийн жилүүдэд Real label, Enthusiast gym-г үүсгэн байгуулж, залуу үеийнхэнийг дэмжин тэдэнд үлгэр дуурайлал болон ажиллаж байна.

Түүний дараа реппер, продюсер Одонгийн Баярсайхан буюу Rokit bay нэрлэгдээд байна. Тэрбээр уран бүтээлийнхээ гарааг 2007 онд “Асуулт форум” – аас “Nevalast” нэртэйгээр эхэлж байв. Студийн гурван цомог гаргаж байсан бөгөөд тодруулбал, 2011 онд “Пуужин Баяраа”, 2013 онд “Эвдэрхий хүмүүс”, 2016 онд “Хариуцлага” нэртэй юм.

Дараагийн артист бол “Шоо” хамтлагаас гараагаа эхэлж Opozit нэрийн доор сонсогчидоо байлдан дагуулж буй Энэрэл юм. Одоогийн байдлаар Энэрэл “Belluci records”-г ажиллуулдаг бөгөөд түүний гаргасан хамгийн алдартай дуэт репперүүд бол бидний мэдэх “Vandebo” хамтлаг юм. Мөн тэдний хамтран бүтээсэн “У на на” дууг мэдэхгүй хип хоп сонирхогч цөөн болов уу.

Харин Монголын хамгийн халуухан реппер болох Mrs.M –ийн талаар өгүүлье. Тэрбээр өөрийн гэсэн хэв маяг, тачаангүй үглэлт, төрхөөрөө олон охид, залуусын зүрх сэтгэлийг татдаг нэгэн. Түүний youtube суваг дахь хамгийн олон үзэлттэй дуунуудад “Цор ганц”, “Bang”, “Ядаргаа” зэрэг дуунууд нь багтаж байна. Түүний тухай бас нэгэн сонирхолтой зүйл бол тэр хэзээ ч том хар нарны шилгүйгээр үзэгчдийн өмнө гардаггүй гэхэд болно. Тиймээс энэ нь түүний image –ийг тодорхойлох нэг хэсэг болж чаддаг байна. Мөн чадварлаг реппер бүсгүй маань саяхнаас Хонг Конгийн B2 talent asia LLC-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн таван сард хамтран бүтээсэн уран бүтээлээ олон нийтэд цацсан билээ.

XMF –ийн тайзнаа үзэгчидтэй цуг байх дараагийн уран бүтээлч бол реппер Thunder. Түүнийг хүүхэд залуус анх Реп Дэмбээ хэмээх гудамжны дисс тэмцээнээс нь мэдэх биз ээ. Хожим нь тэрбээр Backyard хэмээх тэмцээний ялагчаар тодорч уран бүтээлийнх нь гараа эхэлсэн гэхэд болно. Тэрбээр үгэлж залуучуудыг сайнд уриалсан, эерэг хандлага бэлэглэсэн уран бүтээлүүдээрээ түүчээлдэг нэгэн. Тиймээс ч залуучуудын дунд нилээд ритинг өндөртэй репперүүдийн нэг болон гарч ирээд байна.

Шинэ цаг үеийн реп урсгалд хүч түрэн гарч ирээд байгаа артис бол нисдэг чоно WOlfizm. Тэрбээр 2014 онд анхныхаа дууг хийж байсан бөгөөд Rapper big gee-ийн label-тай хамтран ажилладаг байсан.

Нэг ёсондоо wolfizm нь Big Gee- гийн гарын шавь түүний үргэлжлэл гэж хэлж болохуйц нэгэн юм.

Уншигчдын маань XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа харахыг хүсч байгаа залуус бол Энхжамц, Эрдэнэболд нар юм.

Гэхдээ тэднийг Vandebo гэдгээр нь сонсогчид нь илүүтэй мэдэх биз ээ. Тэд Дархан-Уул аймгаас гаралтай бөгөөд одоогоор хоёул ШУТИС-д суралцдаг. Тэд эхэлсэн цагаасаа хойш дууныхаа үг, ая, мастерингийг өөрсдийн биеэр хийж гүйцэтгэдэг байсан гэж ярилцдаг.

XMF олон улсын хөгжмийн наадмын тайзнаа хамгийн он удаан жил гарч буй XMF–ийн ахмад артист бол Roockie. Тэрбээр наадмын хамгийн залуу реппер боловч тасралтгүй XMF–ийн тайзнаа гарсан гэдгээрээ онцлогтой. Мөн охидын дунд нилээд цуутай нэгэн. Арга ч үгүй залуухан царайлаг уран бүтээлчийн хувьд байх л зүйл.

Rap dembee, backyard гээд олон уралдаанаар шалгаран цойлж гарч ирсэн нэгэн реппэр бол Mabberant буюу Мийгаа. Мөн адил залуу хип хопын үеийг нуруун дээрээ үүрч яваа артистын нэг юм. Түүний дууны үгэнд гүн утга учир, найраглал оршдог тул түүнийг сонсох залуучууд их байдаг биз ээ. Тэгвэл энэ жил тэрбээр “XMF-2019” олон улсын хөгжмийн наадмын тайзнаас та бүхэнтэй өөрийн уран бүтээлээрээ мэндчилхээр болоод байгаа юм байна.

Тэгвэл бидний дараагийн артист бол Rapper Тsetse. “Vanquish” хамтлагтайгаа уран бүтээлээ туурвиж ирсэн тэрбээр хэсэг завсарлага авсан ч өдгөө эргэн ирэлт хийгээд байна.

Түүний сүүлийн саруудад гаргасан дуунууд нь маш их хандалттай байгаа. Мөн амжилттай яваа бизнесмен юм. Учир нь саяхан өөрийн гэсэн шинэ хувцасны “SOYO” брэндийг нээсэн. Мөн “Fibonacci” хэмээх студийг удирдан ажиллуулж, шинэ үеийн уран бүтээлчдийг дэмжсээр байна.

Өнгөрсөн долоо хоногт шинээр “XMF-2019” олон улсын хөгжмийн наадмын артист листэнд багтсан нэгэн уран бүтээлч бол Don dior нэрээр залуучуудын дунд алдартай Мөнхтулга юм. Don dior өөрийн гэсэн өвөрмөц төрхөөрөө залуучуудыг хэзээд байлдан дагуулж ирсэн билээ. Түүний биений 50 хувь шивээстэй гэж нэгэн ярилцлаганд дурьдсан байсан ба эдгээр шивээснүүд нь түүний хувьд амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг гэжээ.

Харин хамгийн сүүлд онцлох уран бүтээлч бол Данди. Тэрбээр “Vanquish” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан юм. Сонсогчид нь түүний “Dandi 27” гэдэг дуугаар нь бүр илүү мэдэх биз ээ.

Харин наадмын хоёр дахь өдөр бидэнтэй хамт дуулж бүжиглэх нэгэн артист бол мэдээж “Киви” Ука. Түүний эрч хүч, үзэсгэлэн төгөлдөр байдал, содон стил гээд бүх зүйлс нь төгс гэж хэлэхэд хэлсдэхгүй.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“XMF-2019”-д оролцох Монголын хип хоп артистуудын нэрс тодорсоор байна  
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй