
МҮОНРТ-ийн дэргэдэх "MNB-гийн хүүхдүүд" цэцэрлэгийн бүртгэл явагдаж байгаа билээ. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч С.Нямжаваас дараах асуултанд тодруулга авлаа.
-Цэцэрлэгийн бүртгэл хэдэн хүртэл үргэлжлэх вэ?
-Бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн бүлэгтэй манай цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлсэн бол 29-нд дуусгавар болгоно. Одоогоор шинээр бүртгүүлж байгаа хүүхдийн тоо 30 гаруй болж байна.
-Өмнөх хоёр жилд хэдэн хүүхэд хамрагдаад байсан бэ?
-Манайх 150 хүүхдийн хүчин чадалтай. Үүнээс 60-70 хувь нь МҮОНРТ-ийн ажилчдын хүүхдүүд байдаг бол хамран сургах тойрог гэдэг утгаараа Баянгол дүүргийн хүүхдүүдийг оруулах ёстой хэдий ч ойр орчмын айлуудынх байх нь бий. Цэцэрлэгийн орон тооны хувьд 14 ажилчинтай.
-Төлбөрийн хувьд өөрчлөлт орсон уу?
-Үгүй. Өмнөх жилүүдийнх шиг хэвээрэй байгаа. Тодруулбал ажилчдын хүүхэд 150, гадны хүүхэд 200 мянган төгрөгийг сар бүр тушаана.
-Бүргүүлэх гэж байгаа хүүхдүүдийн аав, ээж юу юуг анхаарах ёстой вэ?
-Цагаан хорхой, шээсний шинжилгээ өгч байгаа. Манайх Баянгол дүүргийн харьяаны байгууллага учир энэ дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгдөг. Түүнчлэн бүрдүүлж ирэх зүйлс нь БСШУСЯ-ны сайдын тушаалаар батлагдсан зүйлс байгаа. Мөн өдрийн таван хоолтой.
-"MNB-гийн хүүхдүүд" цэцэрлэгийн онцлог юу вэ?
-Хүүхдийг өөртөө итгэлтэй, бие даасан чадвартай болгохоос гадна Монгол ахуй, ёс заншлаа танин мэдүүлэх зорилгоор сургалтын арга зүйгээ боловсруулж, үндэсний тоглоом наадгай, ардын уламлжлалт дуу бүжгийг зааж сургадаг.













С.Нямжав: Манай цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 29-нд дуусгавар болно | ||
Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.