Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэргийн сайд Хорхе Фаурие-тэй 8 дугаар сарын 23-ны өдөр утсаар ярьж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд нар хоёр талын уулзалт, яриа хэлэлцээг идэвхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон талт дипломат үйл ажиллагааны чиглэлээр уялдаатай ажиллахаар тохиров.
Сайд Д.Цогтбаатар Аргентины Гадаад хэргийн сайдтай утсаар ярив | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.