
Английн нийслэл Лондон хотын “Excel Arena”-д болох 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улс гоо бүсгүйгээ оролцуулахын тулд “Miss World Mongolia-2019” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.
Уг тэмцээн ирэх есдүгээр сарын 14-нд болох бөгөөд энэ талаар “Asian Future” компанийн захирал Ц.Соёл-Эрдэнэ, топ модель Х.Бадамгэрэл, "Miss World-2016" тэмцээний үндэсний ялагч А.Баярцэцэг нар мэдээлэл хийв.
Энэ жилийн тэмцээнд 11 гоо бүсгүй оролцож, хамгийн шилдэг нь “Дэлхийн мисс”-т оролцох эрхтэй болох аж.
“Miss World Mongolia-2019”-д дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй өрсөлдөх юм байна. Дээрх тэмцээн 1951 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бол Монгол Улс 15 дахь жилдээ оролцох гэж байна.
“Miss World Mongolia-2019” тэмцээн ирэх есдүгээр сарын 14-нд болно | ||
Үзсэн: 1653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.