Шууд Chart

Монголын адууны соёлыг сурталчлав

2019-08-27 10:45:49

Швейцар Улсын Женев хотноо энэ сарын 25-нд болсон Швейцарын "Jaeger-LeCoultre" компанийн нэрэмжит олон улсын морин поло мастерс аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав. 

Уг тэмцээн нь 30 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентин, Герман, Бельги, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцов.

Энэ жилийн тэмцээнийг Швейцарын бусад муж болон олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр үзэж сонирхсон бөгөөд тэд монгол гэрт зочилж, монголчуудын адуу маллах өв соёлтой танилцлаа. Ялангуяа монгол гэрийн өвөрмөц бүтэц, уран байдал нь хүүхэд, залуучуудын сонирхлыг ихээхэн татжээ. 


Монголын адууны соёлыг сурталчлав   
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй