Шууд Chart

Г.Одбаяр Туркийн бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

2019-08-27 15:30:37

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа билээ. Тус тэмцээний эрэгтэй 73 кг-ын жингийн барилдааны шөвгийн 16-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүч үзэв.

Тэрбээр Туркийн бөх Билал Чилоглутай барилдаж, нэмэлт цаг  торгуулиар ялагдав. Ингэснээр энэ жилийн тэмцээнээ өндөрлүүллээ.

Манай бөх эхний тойрогт хийлээд дараа нь Филиппины япон бөх Накано Кэйсэй, Египетийн Мохамед Монюлдин нарыг давсан юм.

Энэхүү тэмцээнд 77 орны 93 жүдоч хүч үзэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Одбаяр Туркийн бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй