Шууд Chart

Монголын хүүхдийн спортын наадам ирэх есдүгээр сарын 9-15-нд болно

2019-08-27 16:35:02

 

Монголын хүүхдийн спортын зургадугаар наадам ирэх есдүгээр сарын 9-15-нд Улаанбаатар хотноо болно. Уг наадамд 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Энэ жилийн тухайд өвлийн хоёр, зуны 34 нийт 36 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд үндсэн 19, сонгох тав, паралимпийн дөрөв, дифлимпийн болон тусгай тус бүр гурван төрөлд орох аж.

Уг хүүхдийн спортын наадмын шилдгүүдийг 6-7 номинациар шалгаруулах аж. Мөн шилдэг тамирчин, дасгалжуулагч, хороод, баг, аймаг, дүүргийг тодруулан мөнгөн шагналаар урамшуулах юм байна.

Наадмын нээлт есдүгээр сарын 10-ны 12:00 цагт “Буянт-Ухаа” цогцолборт эхэлж, 15-нд Спортын төв ордонд хаалтын үйл ажиллагаа болох аж.

Мөн наадмын үеэр сайн дурынхан ажиллах бөгөөд тэднийг спортын үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуульд бүртгэх гэнэ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хүүхдийн спортын наадам ирэх есдүгээр сарын 9-15-нд болно  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй