
Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд өнөөдөр ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр Хүй долоон худагт болно.
Мөн “Алдар” спорт хорооноос 64 бөхийн барилдаан, сур болон шагайн харвааны бэсрэг наадам зохион байгуулна. Эдгнээр арга хэмжээ 12:00-15:00 цагын хооронд болох бөгөөд үүнийг МҮОНРТ-ийн бүх сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.
Сонирхуулахад, Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн “Русские витязи” буюу “Оросын баатрууд” баг анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад зургаан Су-27 онгоцтой байгуулагдаж байжээ.
1991 онд анхны үзүүлбэрээ Англи Улсад Лукарсын агаарын шоунд үзүүлж гараагаа эхэлсэн байна. Түүнээс хойш АНУ-д гэхэд хоёр удаа очиж байсан аж.
Иймд уг баярын үйл ажиллагаатай холбогдуулан Офицеруудын ордон, Таван шар, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдаас Хүй долоон худаг руу нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх юм байна.
“Русские витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр МҮОНРТ-ийн бүх сувгаар үзэгчдэд хүрнэ | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.