
Токиод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаан өнөөдөр болно. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын аваргууд тодрох юм.
81 кг-ын жинд манай улсаас О.Ууганбаяр хүч үзэх бөгөөд тэрбээр “D” хэсэгт багтсан байна. О.Ууганбаяр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Мадагаскарын бөх Рацимизива Фетратай таарчээ.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өрсөлдөнө. Б.Мөнгөнчимэгийн хувьд “А” хэсэгт багтсан агаад эхний тойрогт Израйлын бөх Шарир Жилитэй таарчээ. Тэгвэл Б.Ганхайч “С” хэсэгт таарч, эхний тойрогтоо Кастилхос Алексатай хүч үзнэ.
Өнөөдөр О.Ууганбаяр, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өрсөлдөнө | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.