
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” номын нээлт ирэх есдүгээр сарын 3-нд “Интерном” номын их дэлгүүрт 13:00 цагаас болно.
Уг номонд Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд бичиж тэмдэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр дэх шүлэг багтжээ. Гэхдээ тэрээр уг номныхоо 20-30 хувийг өөрөө бэлдэж эмхэтгэсэн байсныг түүний хүү, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасар үргэлжлүүлэн эмхэтгэж, уншигчдад хүргэхэд бэлэн болгожээ.
Гэхдээ дээрх ном найрагч агсны сүүлчийн ном биш, үүний дараа өөрийнх нь хүсч байснаар залуу яруу найрагчдад зориулсан судалгааны ажил, нооргуудыг эмхэтгэн хэд хэдэн боть болгохоор төлөвлөөд байгаа гэнэ.
Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” номын нээлт ирэх есдүгээр сарын 3-нд болно | ||
Үзсэн: 1685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.