![](/uploads/201908/news/thumb/c73d90b9acb40b87c13061186396a8ee_x3.jpg)
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид ВКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Миньд энэ сарын 29-ний өдөр бараалхав.
Шадар сайд Фам Бин Минь Монгол, Вьетнамын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, Монгол Улстай харилцах асуудалд Вьетнам Улс өндөр ач холбогдол өгдөгийг онцлон тэмдэглэв. Мөн түүхэн уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр улсын хувьд, энэ онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг дурдаад цаашид улс төрийн харилцааг улам бэхжүүлж, дээд, өндөр түвшний айлчлалыг тогтмолжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгааг цаашид 100 сая ам.долларт хүргэх чиглэлд ажиллахаар ярилцав.
Дэд сайд Б.Батцэцэг уламжлалт, найрсаг харилцаатай БНСВУ-тай хөгжүүлж буй харилцааг дараачийн шатанд гаргах чиглэлд хамтран ажиллах санал тавив. Мөн ”Вьетнам Улстай хоёр талын харилцааг урагшлуулан хөгжүүлэхийн сацуу АСЕАН-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тус улсын дэмжлэгийг авч ажиллах сонирхолтой байгаа”-гаа тэмдэглэв.
Вьетнам Улс АСЕАН болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны түвшинд ч Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаа бөгөөд ирэх онд тус улс АСЕАН-ыг даргалах тул АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизмын хүрээнд нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Фам Бин Минь илэрхийлэв.
БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Миньд бараалхав | ||
Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.