Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

2019-09-02 15:26:45

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, бусад нутгаар бороо орохгүй, дулаахан байна.

2019 оны 09-р сарын 02-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/сек. 17 цагт 25 хэм, 20 цагт 21 хэм  дулаан байна. 

15 цагт Улаанбаатарт: 26 хэм дулаан, харьцангуй чийгшил 25 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


 

2019 оны 09 дүгээр сарын 02-ний 20 цагаас 09 дүгээр сарын 03-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм,  Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33  хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.


2019 оны 09 дүгээр сарын 04-ноос 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ, 5, 6-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан   
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй