![](/uploads/201403/news/thumb/736df88fa73978720c1cf6f748a90848_x3.jpg)
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн нийгмийн хамгааллын бодлогын зорилтод олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт орсон аж.
Уг зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрыг түвшинд тодорхой ажлууд хийгдэж байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт нь хүн амын янз бүрийн бүлгүүдийн хэрэгцээ, эрсдэлд нийцсэн төрөл бүрийн арга хэрэгслээр тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх тухай асуудал аж. Холбогдох албаныхны тооцоолж буйгаар тэтгэвэр авагч гурван давхарга бүхий тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авах бололцоог бүрдүүлэх боломж бүрэн байгаа ажээ.
Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ | ||
Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.