Шууд Chart

Хоёр сая гаруй толгой малыг вакцинжуулжээ

2014-03-03 11:16:15

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн зургаан  сум  Дорноговь аймгийн таван сум, Хэнтий аймгийн нэг суманд  нийт 3.165  үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг  зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2.278.022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийжээ.  Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт  17, Дорноговь аймагт долоо,  нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж, 1.928 малыг нэмж вакцинжуулсан байна.   

Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, дөрөвдүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэгт холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна.

Мөн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд байгаа  297.767 толгой малыг вакцинжуулах аж. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын өчигдрийн  20:00 цагийн мэдээгээр нийслэлийн есөн дүүргийн 176 өрхийн 7869 малыг вакцинжуулсан бөгөөд вакцинжуулах ажил үргэлжилж байгаа аж.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хоёр сая гаруй толгой малыг вакцинжуулжээ  
Үзсэн: 1684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mori Honi [103.26.194.xxx] 2014-03-03 17:56
Avligachid Eh oron ard trumen bayalagyg maani ingej suitgej baina shuu dee?

Бидэнтэй нэгдээрэй