
ОХУ-ын Ернхийлөгч Владимир Владимирович Путин хоёр охиныхоо талаар ингэж ярьж байжээ.
-Миний охид эх орондоо амьдардаг. Оросоос өөр оронд хэзээч амьдарч байгаагүй.
-Тэд зөвхөн Оросын их, дээд сургуульд суралцсан. Би тэднээр бахархадаг.
-Охидууд маань шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллаж байгаа. Миний охид Европын гурван хэлээр чөлөөтэй ярьдаг.
-Тэд улс төрд оролцдоггүй, ямар ч хэлбэрээр оролцдоггүй.
Том охин Мария 1985 онд Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотод төрсөн. Маша 2011 онд Москвагийн Улсын их сургуулийн Анагаах ухааны факультетийг эмнэлгийн зэрэгтэй төгсч, Оросын Хүүхдийн эндокринологийн хүрээлэнгийн дэргэдэх Эндокринологийн судалгааны төвд дадлага хийж байж. Анагаах ухааны докторын зэрэгтэй.
Тэрбээр Англи, Голланд, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд хүүхдийн эндокринологич мэргэжилтэй, анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, эмч юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр Мария хорт хавдрын судалгаа, эмчилгээнд чиглэсэн Номека эмнэлэгийн цогцолбор Санкт-Петербург хотод байгуулахаар хамтран ажиллаж байна. Номека эмнэлэгийн цогцолбор 20 мянган өвчтөнийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд жилд 10 мянган мэс засал хийх боломжтой юм. 2021 онд эмнэлэг нээлтээ хийнэ. Уг төсөл нь 100 хувь хувийн хөрөнгө оруулагч нар санхүүжүүлж буй төсөл аж.
Дүү Катерина нь Путиныг Герман Улсад ажиллаж, амьдарч байхад төржээ. Физик, математикийн ухааны докторын зэрэгтэй. Москвагийн Улсын их сургуульд ажилладаг. Москвагийн Улсын их сургуулийн дэргэд Москва хотын шинжлэх ухаан, технологийн хөндийг бий болгох томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлж байгаа.
Катя Москвагийн Улсын их сургуулийн Цогц Системийн Математик судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа сэтгүүлчдэд тархины цахилгаан импульсийг хянахад чиглэсэн технологийн дэвшлийн талаар хэд хэдэн сонирхолтой ярилцлага өгч байжээ.
В.В.Путин охидынхоо тухай ийнхүү ярьжээ | ||
Үзсэн: 23350 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.