Шууд Chart

“Mongolia open-2014” өндөрлөлөө

2014-03-03 11:35:23

Монголын чөлөөт бөхийн холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Mongolia open-2014” бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө.

Тэмцээнд ОХУ, Япон, Болгар, АНУ, Тажикистан, Кыргызстан, БНАСАУ, Казахстан, БНХАУ, Украин, Монгол зэрэг 11 орны 200 гаруй тамирчид оролцсон байна.

Харин манай улсын тамирчид тухайн жин бүртээ эмэгтэйчүүд нийт дөрвөн алт, зургаан мөнгө, найман хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүд мөн дөрвөн алт, зургаан мөнгө, найман хүрэл нийт 36 медаль хүртжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

“Mongolia open-2014” өндөрлөлөө  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй