Шууд Chart

“Хүннү рок” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолт хийнэ

2019-09-03 15:48:19

Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж буй “The Hu” хамтлагийнхан энэ сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 7-ны хооронд  АНУ, Канадад аялан тоглолт хийхээр болжээ.

Тус хамтлагийн продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, хамтлагийн ахлагч хөгжимчин, дуучин Ц.Галбадрах, гишүүд нь Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нар багтдаг.

Тэд өнгөрөгч сард  “Гэрэг” цомогт багтсан "Чингис хаан" дуу өнөөдөр олны хүртээл болгосон. 

Сонирхуулахад, “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дуу АНУ-ын ITUNES-д 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан билээ.

Тус хамтлагийн дуу Лэйди Гагагийн “Always remember us this way”, “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын өмнө бичигдэж байв.

"The Hu"-гийн “Yu ve yu ve yu” бүтээл мөн Billboard-д эхний аравт багтсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хүннү рок” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолт хийнэ  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-13 14:30
Мундаг шуу та нар минь

Бидэнтэй нэгдээрэй