Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-09-04 09:07:04

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монголд дөрөв дэх удаагаа айлчиллаа”, “Л.Батцэнгэл: Цэдэнбал даргын даалгавараар домогт Жуков жанжныд 14 хонож биеийг нь эмнэж байлаа”, “Улсын аварга Э.Оюунболдын допингийн асуудалд багш нар нь холбоотой юу”зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Монгол Улс ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр байгууллаа”, “Энгийн сургуульд тусгайгийнхан шаардлагатай байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “С.Амарсайхан: Хотын ажилд хариуцлага, гүйцэтгэл, хяналт ус агаар шиг хэрэгтэй байна”, “Үндэсний мөнгөн тэмдэгтийн хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохирлоо”, “Халх гол-80 жил” ойн медалийг 240 гаруй ахмад дайчинд гардуулав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэсэн В.В.Путины айлчлал”, “Төсөл хэрэгжүүлсэн нэртэй төр засаг руугаа давхиж орж болохгүй”, “Өөрийнхөө жамаар мөлхөж буй аялал жуулчлалын салбар”, “Ялалтын жимээр цуурайтсан яруу алдрын дуун” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг шалгаж эхэлжээ”, “Монгол, Оросын түүхэн харилцаанд шинэ хуудас нээлээ”, “Б.Нямсүрэн: Цахим орчинд залилангийн гэмт хэрэг ихэсч байна”, “Эцэг, охин, хүү”, “Баатрын энтэй байлдагч” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй