
Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогтийн дараагийн тулаан аравдугаар сард болохоор товлогджээ.
Мэргэжлийн боксын рингэнд ганц ч ялагдаагүй босоо яваа King Tug Н.Төгсцогт WBC-гийн чансаанд нэгдүгээрт бичигдэж буй бөгөөд WBC-гийн журам ёсоор дэлхийн аварга Гэри Рассельтай тулалдах болзлоо хангасан билээ.
Гэвч Гэри Рассель манай тамирчинтай тулалдахаас татгалзаж, тавдугаар сард өөр боксчинтой аварга цолоо хамгаалах тулаан хийж ялалт байгуулсан.
Үүний дараа WBC холбооноос Гэри Рэссельд Төгсцогттой наймдугаар сард багтаж тулалдахгүй бол WBC-гийн аваргын цол, бүсийг хураах анхааруулга өгсөн боловч тэрбээр Н.Төгсцогттой тулаан хийх тохиролцоо хийсэнгүй. Гэри WBC-гийн аваргын цолоо алдсан ч WBA-гийн аварга Лео Санта Крузтай тулаан хийх сонирхолтой байгаа билээ.
Одоо WBC Гэри Расселиас аваргын бүсийг хураавал эзгүйрэх аваргын "сэнтийд" манай улсын тамирчин Н.Төгсцогтыг өргөмжлөх үү эсвэл хэн нэгэнтэй тулаан хийлгэх үү гэдгийг бас шийдэх ёстой. Ямартай ч Н.Төгсцогт сар гаруйн дараа рингэнд дахин гарах нь ээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтийн дараагийн тулаан аравдугаар сард болно | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.