
Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 18-27-д Тайланд улсын Паттая хотноо болно.
Уг тэмцээнд эх орноо төлөөлж үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор М.Анхцэцэг тэргүүтэй долоон тамирчин Тайландыг зорих аж.
ДАШТ-ий өмнөхөн манай залуу тамирчид Япон Улсын Ибараки мужийн Намегата хотноо хамтарсан бэлтгэл хийжээ.
"Tokyo~2020" олимпийн өмнөх хүндийг өргөгчдийн шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэл үр дүнтэй болсон бөгөөд баг тамирчдыг олимпийн зүтгэлтэн Ж.Отгонцагаан ахалж явжээ.
Хүндийн өргөлтийн шигшээ багийн хувьд дундаж нас нь 20 бөгөөд бусад шигшээ багаасаа хамгийн залуу нь юм.
Олимпоос олимпийн хоорондох мөчлөгийг тооцож үзвэл 2020, 2024, 2028 оны олимпод өндөр амжилт гаргах бүрэн боломжтой нь үүнээс харагдаж байна.
Манай туйванчдаас ДАШТ-ий түүхэнд анхны хүрэл медалийг М.Анхцэцэг хүртсэн бөгөөд тэрбээр Риогийн олимпод шагналт байранд орсон юм.
Тайланд Улсад хүндийн өргөлтийн олон тэмцээн зохиогддог ба өнгөрсөн жил Бангкок хотноо Г.Ануужин , Э.Билэгсайхан нар дэлхийн цомын хошой аварга болсон билээ.
Энэ жилийн ДАШТ-ий хувьд манай тамирчид бэлтгэл сургуулалтынхаа үр дүнг дүгнэж, ирэх жилийн Токиогийн олимпод олон эрх авахын төлөө авъяас чадвар, хүч чадал бүхнээ зориулан өрсөлдөх болно.
Хүндийг өргөлтийн ДАШТ-д манай улсаас долоон тамирчин оролцоно | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.