Шууд Chart

Снукер биллиардын “Six-Red” төрлийн ДАШТ үргэлжилж байна

2019-09-05 12:57:13

Снукер биллиардын нэгэн сонирхолтой төрөл болох “Six-Red” төрлийн ДАШТ үргэлжилж байна.  

Энэхүү тэмцээн нь снукер биллиардын үндсэн дүрмээр явагддаг боловч 15 улаан шаар бус зургаан улаан шаартай тоглодог хувилбар юм.

Анх 2008 онд Азийн биллиардын спортын холбооноос "Six-Red Snooker International" нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд нийт 48 тамирчин найман хэсэгт хуваагдан өрсөлддөг байжээ.

Харин 2010 оноос "Six-red World Championship" буюу дэлхийн аварга шалгаруулах түвшний тэмцээн болж өргөжин зохион байгуулж, 2012 оноос "Дэлхийн мэргэжлийн биллиард болон снукерийн холбоо" жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн байна. 

Энэ жилийн ДАШТ-д дэлхийн шилдэг биллиардчид болох Марк Виллиамс, Жон Хиггинс, Марк Селби, Кайрен Вилсон (2018 оны аварга), Дин Жунхуй зэрэг 32 шилдэг тамирчин хоёр хоног өрсөлдөөд байгаа бөгөөд одоо дөрвөн хоног үлдээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Снукер биллиардын “Six-Red” төрлийн ДАШТ үргэлжилж байна  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй