Шууд Chart

"Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болно

2019-09-05 13:39:27

Монголын рок попын домог мэт болсон "Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт ирэх аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болохоор товлогджээ.

Түүнчлэн тэд "Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгоо дахин хэвлүүлэхээр болжээ.

Мөн яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичсэн “Шүлэгч” шүлгэнд “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аялгуу зориулжээ.

Шүлэгч

Одод надад инээгээд байх шиг харагддаг
Модод зөвхөн дуулаад байх шиг сонсогддог
Надад мэдрэгдсэнийг мэдэрсэн хүн үгүй ч
Нартад би ганцаардсан удаа үгүй

Өвс бүрийн үнэрийг ялгаж чаддагтаа л
Өвдөлт бүрийнхээ шархыг анагааж эдгэсэн
Үг бүрийн гэрлэн биеийг хардагтаа л
Өдөн бийрийн нулимсыг амилааж сурсан

Загас надад залбираад л байх шиг санагддаг
Зам бүхэн саранд хүргэх шиг бодогддог
Уйлж байхыг минь харсан хүн үгүй ч
Унахын цагт минь хайрлахгүй хүн үгүй

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болно   
Үзсэн: 3660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-09 23:22
Билет ээ хэзээ зарж эхлэх вэ?
Одноо [127.0.0.xxx] 2019-09-06 23:11
Сайхан тоглолт болох байхаа үзнэ
Uul [127.0.0.xxx] 2019-09-06 20:37
Tiimee haranga hamtdaa aguu baihiin... vneng helne mongold.10. 20. 30.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-06 09:30
ах нар бут аваарай! мундаг шүү

Бидэнтэй нэгдээрэй