Шууд Chart

БНБУ-ын Гадаад харилцааны сайд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг хүлээн авч уулзлаа

2019-09-06 14:33:17

Бүгд Найрамдах Беларусь Улс /БНБУ/-д айлчилж, Минск хотноо зохион байгуулагдсан “Шинэлэг арга хэрэгсэл, технологи ашиглан терроризмтой тэмцэх нь” олон улсын өндөр түвшний бага хуралд оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Беларусийн Гадаад харилцааны сайд В.В.Макей хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт амжилттай болж өнгөрснийг тэмдэглээд Монгол, Беларусийн харилцааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

БНБУ-ын Гадаад харилцааны сайд В.В.Макей Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг БНБУ-д айлчилж, Минск хотноо зохион байгуулагдсан олон улсын хуралд амжилттай оролцсонд талархал илэрхийлж, манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Мөн монголын тал хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан ерөнхий хэлэлцээрийг ойрын хугацаанд соёрхон батлана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн БНБУ-д хийсэн айлчлал амжилттай болж өндөрлөв.


БНБУ-ын Гадаад харилцааны сайд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй