![](/uploads/201403/news/thumb/05a5f717194e7e5f2edc0914ca8b9429_x3.jpg)
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Баян-Өлгий аймгийн ЦШСГ болон “Дөргөний усан цахилгаан станц” ХХК-иас Баруун бүсийн хэрэглэгчдэд борлуулах үнийг нэмэгдүүлэх тухай санал тооцоолол ирүүлсний дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар Увс, Ховд, Баян-Өлгий аймагт 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний /НӨАТ-гүй/ үнийг айл өрхөд 72.00 төгрөг, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад 105.60 төгрөгөөр шинэчлэн баталсан ба уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах тарифыг шинээр 130.00 төгрөгөөр тогтоолоо.
Энэхүү тарифыг 2014 оны гуравдугаардугаар сарын 15-ны өдрөөс мөрдүүлэхээр болжээ.
Баруун бүсийн хэрэглэгчдийн үнэ тарифыг шинэчлэн тогтоосноор уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр болон бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тариф Төв, Зүүн, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн одоогийн мөрдөж буй тарифтай адил түвшинд хүрч, харин айл өрхийн тариф 15 хувиар хямд байгаа ажээ.
Баруун бүсийн аймгуудын цахилгааны үнийг нэмлээ | ||
Үзсэн: 1994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.