Шууд Chart

Халхын голын байлдаанд оролцсон 100 настай ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэв

2019-09-07 09:08:08

Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Халхын голын байлдаанд оролцсон өдгөө 100 настай, ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо оршин суугаа өндөр настан Ковалев Ефрем Андреевичид хүндэтгэл үзүүлж, Халхын голын 80 жилийн ойн медаль, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэв.

Уг арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо суугаа ЕКГ-аас санаачилж, монголын талаас Консул Д.Ганболд, Дэд консул М.Ганхүү нар оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд дэх төлөөлөгчийн 3 дугаар нарийн бичгийн дарга Шагдарова Ксения, Буриадын Нийгмийн халамжийн байгууллага, Ахмад дайчдын холбоо, мэдээллийн хэрэгслийн төлөөлөл оролцов.


Халхын голын байлдаанд оролцсон 100 настай ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 2119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 20:55
Халх голын дайн гээчээ байлдаан л гэхий....
Зочин [127.0.0.xxx] 2019-09-07 16:18
Sain baina manaihan,Amjilt
Сайн бна [127.0.0.xxx] 2019-09-07 15:59
Сайн байна. Хөрш оронтойгоо ямагт найрсаг харилцаатай байх ёстой. Дайнд оролцсон ахмадууд цөөрсөн, сэтгэл гаргасан байна

Бидэнтэй нэгдээрэй