Шууд Chart

Д.Батсүмбэрэл маргааш Беллатор холбоонд анхны тулаанаа хийнэ

2019-09-07 12:22:48

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул, Хилийн цэргийн 0303 дугаар тусгай ангийн хошууч, Zorky’s MMA багийн тамирчин, Монголын MGL-1 холбооны гурван удаагийн аварга, Хойд Америкийн Dragon House Холбооны аварга Дагвадоржийн Батсүмбэрэл маргааш Беллатор холбоонд анхны тулаанаа хийх гэж байна.

Тулаан Монголын цагаар энэ ням гарагийн өглөө 07:00 цагаас эхэлнэ.

Түүний өрсөлдөгч Жэймс Терри хэмээх хашир туршлагатай Америк тулаанч байх юм. Терри холимог тулаанаар нийт 30 тулаан хийж 20 ялалт байгуулаад байгаа ажээ. Харин Д.Батсүмбэрэлийн хувьд таван тулаан хийж бүгдэд нь ялсан юм.

Дагвадоржийн Батсүмбэрэл 2013 оноос холимог тулааны урлагаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2014 онд MGL-1 Холбооны 77 кг-ийн жингийн аварга болсон юм. Түүний дараа 2015, 2017 онуудад тус холбооны аваргын бүсээ хоёр ч удаа амжилттай хамгаалсан байна. 2018 онд Хойд Америкийн Dragon House Холбоонд тулалдаж эхэлсэн бөгөөд 2019 оны 3-р сард Америк тулаанч Хоакин Лопесыг ялж аваргын бүс зүүсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Батсүмбэрэл маргааш Беллатор холбоонд анхны тулаанаа хийнэ  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй