
Монголын хүүхдийн спортын зургадугаар наадмын шигшээ тоглолтууд энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Хүндийн өргөлтийн АШТ-ий нэгдсэн дүн өчигдөр гарч, ОУХМ А.Отгонжаргал дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг 413 оноогоор 1-р байранд шалгарсан бол Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг 411 оноо, ОУХМ Д.Чинзориг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн баг 394 оноотой эхний гурван байранд шалгарчээ.
Хүндийн өргөлтийн төрөлд охидын 36 кг, 40 кг, 45 кг, 49 кг, 55 кг, 59 кг, хөвгүүдийн 49 кг, 55 кг, 61 кг 67 кг, 81 кг, +81 кг-н жинд өрсөлдсөн. Тэмцээний үеэр эрэгтэй төрөлд өрсөлдсөн Ч.Амартүвшин, У.Амарбаяр, Б.Чингүүн, Б.Батжаргал нар, эмэгтэй төрөлд Б.Отгонтуул, Б.Эрдэнэзул, Ч.Анужин, Э.Ууганцэцэг, О.Баянтуул болон Г.Энэрэл нарын тамирчид рекорд амжилтыг тогтоосон бол Баянзүрх дүүргийн тамирчин Б.Эрдэнэзул ОУХМ цолны болзол, Сүхбаатар дүүргийн тамирчин Г.Болортуяа Спортын мастер, Сүхбаатар дүүргийн тамирчин Ч.Анужин, Хөвсгөл аймгийн тамирчин Э.Ууганцэцэг нар Спортын дэд мастер зэргийн бозол хангажээ.
Хүндийн өргөлтийн төрөлд Баянзүрх дүүргийн баг тэргүүллээ | ||
Үзсэн: 451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.