
ХБНГУ-ын Зуль хотод зохиогдож буй буудлагын ахмад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Монголын баг тамирчид өчигдөр гурван алтан медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор анхны алтан медалийн эзэн болов.
Энэ дасгалд Германы Ю.Валловски 243,2 оноогоор мөнгөн медаль хүртсэн бол ОХУ-ын тамирчин, олимп дэлхийн аварга А.Хажибеков 218,2 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.
Мөн эмэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд С.Батнасан (хоёулаа 75-аас дээш нас) алтан медаль хүртлээ.
Есдүгээр сарын 15-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 ахмад буудагч оролцож байгаа юм.
Монголын баг тамирчид гурван алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.