
Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотноо үргэлжилж байна. энэ сарын 21 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд 78 орны 365 тамирчин найман жинд оролцож байна.
Олимпийн шинэчилсэн жингээр явагдаж байгаа тус тэмцээнд өнөөдөр 81 кг-ийн жинд Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовтой, 91 кг-ийн С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалектай тус тус эхний даваанд өрсөлдөнө.
Хөнгөн жингийн дөрвөн боксчин маань дөрвүүлээ эхний даваанд гоц мөргөөд байна. Улмаар: 52 кг-д ОУХМ Х.Энхмандах есдүгээр сарын 14-нд Казахстаны С.Бибоссиновтой, 57 кг-д жингийнхээ гуравдугаарт эрэмбэтэй ОУХМ Э.Цэндбаатар есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн хэн хожсонтой нь, 63 кг-д жингийнхээ дөрөвдэх чансаатай ОУХМ Б.Чинзориг есдүгээр сарын 14-нд Палестин-Хятадын хэн ялсантай нь, 69 кг-д спортын мастер Г.Баярхүү есдүгээр сарын 16-нд Украин-Тайванийн хэн ялсантай нь тус тус анхны тулаанаа хийнэ.
Н.Шинэбаяр, С.Эрдэнэбаяр нар өнөөдөр тулалдана | ||
Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.