Шууд Chart

Хүзүүгээ сайхан байлгахын нууц

2014-03-03 14:33:05

Эмэгтэйчүүдийн хувьд хүзүү бол гоо сайхны маш том илэрхийлэл байдаг. Зарим бүсгүйчүүд зөвхөн нүүрээ арчлаад хүзүүгээ орхигдуулах нь бий. Та нүүрний арьсаа цэвэрлэж арчилдаг шигээ хүзүүний арьсаа тогтмол эмчилж дадвал хэзээд ч дур булаам харагдах болно. Ингээд бүсгүйчүүддээ хүзүүгээ сайхан байлгах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

 1. Өглөө босоод шүршүүрт орсныхоо дараа үргэлж нүүртэйгээ хамт хүзүүндээ чийгшүүлэгч болон нарнаас хамгаалах тос түрхэх. Хүзүүнийхээ арьсыг яг л нүүр арчилгаатайгаа хамт хийж байгаарай. 
 
2. Өглөө ажил, хичээлээ эхлэхээсээ өмнө дараах дасгалыг хийх хэрэгтэй.
 
Ялангуяа эрүүгээ дээш нь харуулж байгаа хэсгийг нь дор хаяж 15 удаа хийгээрэй. Энэ дасгал нь ирээдүйд үрчлээ үүсгэхээс сэргийлээд зогсохгүй нэгэнт үүссэн үрчлээнд үр дүнтэй. Мөн  давхар эрүүтэй болохоос хамгаалдаг.
 
3. Сууж, алхаж байхдаа биенийхээ постурыг цэх байлгах нь тухайн үед сайхан харагдуулаад зогсохгүй ирээдүйд таны хүзүү яаж харагдах, өтлөх насанд тань нурууны өвчингүй байхад чухал нөлөөтэй гэдгийг санаарай. Бөгтийж суух, ширээтэй наалдаж юм унших зуршлыг засах үед хэцүү байдаг ч дороо өөрчлөгддөг.
 
4.Орой унтахаасаа өмнө нүүрээ цэвэрлэнгээ хүзүүгээ ч бас цэвэрлэж, чийгшүүлэхээ битгий мартаарай. 
 
5. Оройны дасгал:
Нүүр гарынхаа алчуурыг мушгиж хэлбэр оруулаад эрүүгээрээ цохих. Энэ үед хүзүүний арьсыг дээш нь зөөлөн массажлаж өгдөг. Дээр хэлсэнчлэн хүзүүний арьс нүүрний арьснаас хэд дахин нимгэн болохоор зөөлөн харьцах хэрэгтэй.


6. Дэрний сонголт:
Тохирсон дэр дэрлэж унтах. Дагз арагшаагаа болж, хүзүүний хонхорт нь яг тохирсон байвал хамгийн тохиромжтой.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүзүүгээ сайхан байлгахын нууц  
Үзсэн: 5290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
46.127.194.xxx [46.127.194.xxx] 2014-03-05 23:49
bayarlalaa.saihan zöwölgöö b.a.

Бидэнтэй нэгдээрэй