![](/uploads/201403/news/thumb/d7dbb32ca7b98002d7f435fc083a70b3_x3.jpg)
Маргааш Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарын дунд сургалт зохион байгуулахаар болжээ.
Сургалтад 21 аймаг, Улаанбаатар хотын нийт 114 эмч хамрагдах бөгөөд энэ сургалтаар хүүхдийн эргэн тойронд хэрхэн эрүүл, цэвэр орчныг бүрдүүлэх вэ, зөв хооллолтыг хэрхэн сайн явуулж, үдийн цай хөтөлбөрийг зөв явуулахад эмч яаж дэмжлэг үзүүлэх вэ, эмч үйлчилгээг хүүхэд бүрт хэрхэн хүргэх , өсвөр насныхны эрүүл мэндийн хүмүүжил дадал хэвшлийг яаж олгох, хүүхдийн дархлааг яаж дэмжих, вакцинжуулалтыг хэрхэн явуулах зэрэг олон асуудлуудыг хамтран хэлэлцэх аж.
Мөн сургалтыг онол дадлага хослосон хэлбэрээр явуулах юм байна.
Сургуулийн эмч нар сургалтад хамрагдана | ||
Үзсэн: 920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.