Шууд Chart

Төмөр замын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

2014-03-04 11:09:58

Зам тээврийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран Монгол Улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний нэг болгож Монгол, ОХУ, Хятад гурван улсын тээвэр зууч, ачаа илгээгч томоохон байгууллагуудыг оролцуулсан “Транзит Монгол” зөвлөлгөөнийг өчигдөр зохион байгууллаа.

 “Уян тариф, хатуу график, нэг цонхны үйлчилгээ” сэдвээр өрнөсөн зөвлөгөөнд ОХУ, БНХАУ болон 90 гаруй орны төлөөлөл оролцлоо. Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн эхний шатыг өнгөрсөн онд батлан хэрэгжүүлж эхлээд байгаа. Эхний шатны техникийн шинэчлэлийн үр дүнд төмөр замын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Төмөр замын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй