
“Wonder woman”, “Ex Machina”, “Sweet Lies” зэрэг кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депптэй “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрийг бүтээжээ.
Түүний Венецийн кино наадмын үеэр Жонни Депптэй авахуулсан зураг цахим орчинд хэрэглэгчдийн анхааралд ихэд өртсөн байна.
Энэ сарын 6-нд Венецийн кино наадамд киноны нээлтийн хэвлэлийн хурал болсон юм. "Бүрэнхийд" цуврал киногоороо алдаршсан Роберт Паттинсон мөн энэ кинонд тогложээ.
Дашрамд хэлэхэд, Б.Ганчимэг жүжигчний мэргэжлээр Лондонд суралцаж төгссөн байна. “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг томоохон брендийн загварын шоунд оролцож байжээ.
Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депптэй киноны гол дүр бүтээжээ | ||
Үзсэн: 1220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.