
Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Азербайжан Улсын нийслэл Баку хотноо эхэлж байна. Уг тэмцээнд 60 орны 150 гаруй баг тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээнд Монгол Улс анх удаа насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд оролцож буй. Багийн бүрэлдэхүүнд ахлагчаар Б.Цогтбаяр, шүүгчээр олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэзаяа, дасгалжуулагчаар спортын мастер М.Булган, Ц.Тунгалаг нар болон ганцаарчилсан төрөлд Х.Ундрам, Ц.Саруул нар орж байна.
Тэд өчигдөр цагаригтай дасгал үзүүлж, тэмцээнээ эхлүүлсэн бөгөөд тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө.
Уран сайхны гимнастикийн ДАШТ-д Х.Ундрам, Ц.Саруул нар оролцож байна | ||
Үзсэн: 698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.