
Казахтсан Улсын нийслэл Нур-Султан хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ үргэлжилж байна.
Өчигдөр манай улсаас дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, Ц.Намуунцэцэг болон Б.Болортуяа нарын бөхчүүд барилдсан. Бөхчүүдээс 55 кг-н жинд өрсөлдөж буй Б.Болортуяа Энэтхэгийн бөхийг 10-3 харьцаатай хожоод дараагийн шатанд АНУ-ын бөхөд 2-13 харьцаатай хожигдсон.
Гэхдээ манай бөхийг ялсан Америк бөх хэсгийн аваргын төлөө Туркийн бөхийг ялснаар манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарч ирсэн. Шилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанд Киргизстаны Мадина Надироватай барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө Туркийн Бедиа Гунтай барилдана.
Медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно.
Шилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанаа Киргизстаны бөхтэй хийнэ | ||
Үзсэн: 2317 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.